Хэлмэрчлэхүйн дадлага амжилттай боллоо

Share Button

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн орос хэлний багш, орчуулагч, хэл шинжлэл хөтөлбөрийн оюутнуудын хэлмэрчлэхүйн дадлага амжилттай боллоо.

Энэ удаагийн дадлагын хүрээнд оюутнууд “Чингис хааны морьт хөшөө” цогцолборт зочлон, хөтөч-тайлбарлагчийн ажилтай танилцаж, түүх, соёл, биет болон биет бус өвийг орос хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс орос хэл рүү орчуулах дадлага хийлээ.

Хэлмэрчлэхүйн дадлага нь оюутанд онолын мэдлэгээ бодит орчин нөхцөлд ашиглан, хэлмэрчлэх, орчуулах ур чадвараа хөгжүүлэх, сайжруулах боломж олгодог сургалтын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. ОХУ, БНЭУ-аас ирсэн орос хэлний элч, багш нарын оролцоо, дэмжлэг нь оюутнуудад хэлмэрчлэх ур чадвараа бодитоор турших боломжийг олгож, дадлагыг илүү үр дүнтэй болголоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар