“Ёс зүйтэй иргэн” авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалт зохион байгуулагдлаа

Share Button

Боловсролын яам, Авлигатай тэмцэх газар,  МУИС-иас шударга ёс, ил тод байдал, авлигын эсрэг соёлыг төлөвшүүлэх, ёс зүйтэй, авлигаас ангид байх чиглэлээр сургалт үйл ажиллагаа зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд ёс зүй, шударга ёсны ойлголт болон авлигын нийгэмд үзүүлэх нөлөө, авлигаас урьдчилан сэргийлэх зэрэг агуулгын хүрээнд Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъяанчойжил мэдээлэл хүргэв.

Сургалтад идэвхтэй хамрагдсан оюутнууддаа талархал илэрхийлье.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар