МУИС-д Антропологи, археологийн салбар байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11 сарын 20-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд Археологи, антропологи, хүн ам зүйн хөтөлбөрийн бакалавр, магистр, докторын түвшний нийт 16 оюутан оролцов.
Бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний хурлын илтгэл
Тэргүүн байрыг А.Дөлгөөн “Монгол Алтайн пазырыкийн хүн амын тэмцэл тулаант амьдралын ул мөр: гэмтлийн судалгаа” илтгэлээр; Дэд байрыг А.Марал, Х.Мишээл нарын “Эртний хүний бугалга ясаар хүйс тодорхойлох боломжийг судалсан нь” илтгэлээр; Гутгаар байрыг Ш.Ундрах-Эрдэнэ “Нүүдэлчдийн ор, оршуулгын зан үйлтэй холбогдох нь” илтгэлээр хүртлээ. Тусгай байрыг А.Цэгц-Үжин “Сяньбигийн үеийн хүний ясан дээрх морьноос унах бэртэл гэмтлийг судалсан нь”, Ё.Адъяалхам “Монгол дахь түрүү хүрлийн үеийн Цэнгэл хэлбэрийн байгууламжийн зан үйлийн шонгийн нүхний учрыг тайлах оролдлого” сэдвээр эзэллээ.
Ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлын илтгэл
Ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний хуралд Тэргүүн байрыг Ц.Цэлхагарав “Хиргисүүрийн тархалт, байршил зүйд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр, Дэд байрыг Р.Баярмаа “Хятаны үед холбогдох шавар савны хагархайн петрографийн судалгаа (Хайртын суурингийн жишээн дээр)” сэдвээр, Гутгаар байрыг Г.Цэнгүүн “Томог занга археологийн дурсгал болох нь” сэдвээр хүртлээ.

Бакалаврын тэргүүн байр А.Дөлгөөн

Бакалаврын дэд байр А.Марал, Х.Мишээл

Бакалаврын гутгаар байр Ш.Ундрах-Эрдэнэ

Бакалаврын тусгай байр А.Цэгц-Үжин

Бакалаврын тусгай байр Ё.Адъяалхам

Бакалаврын илтгэгч нар

Ахисан түвшиний тэргүүн байр Ц.Цэлхагарав

Ахисан түвшиний дэд байр Р.Баярмаа

Ахисан түвшиний гутгаар байр Г.Цэнгүүн

Ахисан түвшиний илтгэгч нар
Хуралд оролцсон суралцагчдын судалгааны ажилд амжилт хүсье.

