“Төгсөгчдийн индэр” лекцэд урьж байна

Share Button

МТЭС-Статистик, хэрэглээний математикийн тэнхимээс оюутнуудад зориулан төгсөгчдийн индэр лекцийг зохион байгуулж байна.

Зорилго: Төгсөгчдийн индэр илтгэл нь оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын талбар болон судалгааны орчинтой танилцах, ирээдүйн карьераа төлөвлөхөд нь туслах зорилготой.

 Ач холбогдол:

  • Оюутнууд мэргэжлийн чиглэлээ зөв тодорхойлоход тусална.
  • Төгсөгчдийн бодит туршлагаас суралцаж, тэдний ажил мэргэжлийн замналтай танилцах боломжтой.
  • Ажлын орчинд тулгардаг сорилтуудыг хэрхэн даван туулдаг тухай ойлголттой болно.
  • Ирээдүйн ажлын байр, ажил олгогчдын шаардлага, боломжийн талаар мэдээлэл авна.
  • Төгсөгчид, оюутнууд хоорондын сүлжээг өргөжүүлж, харилцаа холбоо тогтоох боломж бүрдэнэ.

Огноо, цаг: [2025-11-28, 15:00]

Байршил: [МУИС-Хичээлийн VII байр- 114 тоот өрөөнд]

Зочин илтгэгч: [М.Од, МОСТ Финтек ХХК, Дата анализын газрын захирал Д.Оргил, Эгүнэ оюун ХХК, AI инженер]

МТЭС-ийн бүх оюутнуудыг урьж байна! Ирээдүйн карьераа төлөвлөхөд хэрэгтэй мэдлэг туршлагаасаа хуваалцах боломжийг битгтий алдаарай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар