Хайж байна...

Аялал жуулчлалын судалгааны магистрын хөтөлбөрөөр суралцагч тэтгэлэгт шалгарлаа

Share Button
“Premium Travel Mongolia” болон “Tourism for Development” сангаас МУИС-ийн Газарзүйн тэнхимтэй хамтран хэрэгжүүлж буй Аялал жуулчлалын салбарт залуу судлаачдыг дэмжих санаачлагын хүрээнд зарласан судалгааны магистрант оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийн эзэн тодорлоо.
Тэтгэлгийг 2025-2026 оны хичээлийн жилд элссэн Газарзүйн тэнхимийн Аялал жуулчлалын судалгааны магистрантуудын дунд зарласан бөгөөд уг хөтөлбөрөөр суралцагч, магистрант Ачитын Буянжаргал шалгарч, батламжаа гардан авлаа.
Уг тэтгэлэгийг цаашид үргэлжлэн олгох бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилд Аялал жуулчлалын судалгааны магистр хөтөлбөрт элсэгчдээс сонгон шалгаруулж, тэтгэлэг олгох юм.
Аялал жуулчлалын салбарт залуу судлаачдыг дэмжих санаачлагыг эхлүүлж, тэтгэлэг олгож буй “Premium Travel Mongolia” болон “Tourism for Development” сангийн хамт олонд Газарзүйн тэнхимийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн баг, тэнхимийн хамт олноос талархаж буйгаа илэрхийлье!
МУИС-ШУС-БУС,
ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар