МУИС болон Осака их сургуулийн (СИС)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын Осака их сургуулийн солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- Солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
- Солилцооны хөтөлбөрт нэр дэвшсэний дараа бөглөх өргөдлийн мэдээлэл
- Солилцооны хөтөлбөрт хүсэлт гаргасны дараа Maple хөтөлбөрийн хүрээнд хамрагдах боломжтой JASSO тэтгэлгийн талаарх мэдээлэл: Осака их сургууль нь ирж буй солилцооны оюутнуудад зориулан тодорхой тооны JASSO тэтгэлгийн эрх олгож магадгүй бөгөөд тэтгэлгийн тоо нь жил бүр ялгаатай байдаг. Тэтгэлгийн тоо хязгаарлагдмал байдаг тул тэтгэлэгт зөвхөн найдалгүйгээр санхүүгийн зохистой төлөвлөгөөтэй байх шаардлагатай.
Жич: 2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн JASSO тэтгэлэг (11 сарын хугацаанд сар бүр 80,000 иен) нь зөвхөн Maple хөтөлбөрт хамаарах болсон бөгөөд OUSSEP, FrontierLab болон iExPO хөтөлбөрт өргөдөл гаргаж буй оюутнууд JASSO тэтгэлэгт хамрагдах боломжгүйг анхаарна уу.
- Доорх хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу:
- iExPO
- OUSSEP
- FrontierLab
- Maple (бүтэн жил)
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын өдрийн ангийн 2 дугаар түвшнээс дээш, төгсөх болзол хангаагүй суралцагчид болон магистрын түвшний 6 сараар дээш хугацаанд суралцсан, төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй суралцагч байх
- Өмнө нь Осака их сургуулийн солилцооны хөтөлбөрт хамрагдаагүй байх
- Гол оноо: 3.0 ба түүнээс дээш
- Хэлний шаардлага:
- iExPO: JLPT N2/N1
- OUSSEP / FrontierLab: TOEFL iBT 80+ эсвэл IELTS 6.0
- Maple: JLPT N4 ба түүнээс дээш
- Япон улс болон Осака их сургуулийн дүрэм, журмыг хүндэтгэн дагаж мөрдөх
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гадны биет тусаагүй сканнердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар
- Сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)
Суралцах хугацаа: 1 улирал (2026.09 – 2027.02), эсвэл 1 хичээлийн жил (2026.09 – 2027.08)
Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Харин дотуур байр, бусад зардлыг суралцагч хариуцах бөгөөд амьжиргааны зардал дунджаар 80,000 иен байна.
Хөтөлбөрт хамрагдах суралцагчийн тоо: 5
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт 2026 оны 2 сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Шаардлага хангасан суралцагчийг МУИС-иас Осака их сургуульд нэр дэвшүүлсний дараа суралцагчид Осака их сургуулийн онлайн өргөдлийн маягт, зорилго тодорхойлсон эсээ, тодохойлох захидал, төлөвлөгөө, хүсэлт, суралцах хөтөлбөрийн хичээлийн жагсаалт зэрэг нэмэлт баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

