Хайж байна...

МУИС-ийн стратеги төлөвлөгөө ба “DOMANI” төслийн хамтын зүтгэл

Share Button

МУИС-ийг 2025-2030 оны хооронд хөгжүүлэх Стратеги төлөвлөгөөний Зорилго 2.3-д “Зэргийн бус сургалтын журам боловсруулж хэрэгжүүлнэ” хэмээн заасан бөгөөд уг зорилго 2025 оны 11-р сард биелэгдлээ.

Зэргийн бус сургалтын (micro-credentials) журам боловсруулах ажлын хэсэг 2025 оны 03 сард Ректорын тушаалаар байгуулагдсан бөгөөд уг Ажлын хэсгийн үйл ажиллагаанд Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төслөөс дэмжлэг үзүүлэв.

Ажлын хэсэг МУИС-ийн өмнө нь хэрэгжүүлж байсан түр сургалтын журмыг судлахын зэрэгцээ Европ Холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (UNESCO) гаргасан насан туршийн боловсрол, зэргийн бус сургалт, микро кредитын сургалттай холбоотой олон улсын эрхзүйн бичиг баримт, зөвлөмжийг судласан. Үүнээс гадна олон улсын 3 удаагийн уулзалт-сургалт, үндэсний 2 удаагийн хэлэлцүүлгийг сонирхогч талуудыг оролцуулан зохион байгуулж, микро кредитын сургалтын чиглэлд удирдлагын болон гүйцэтгэлийн түвшний ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүллээ.

Ийнхүү МУИС-ийн Зэргийн бус сургалтын журам 2025 оны 11 сарын 28 өдөр батлагдаж, хэрэгжиж эхэллээ. Энэ журам нь зэргийн бус сургалт хэмээх уламжлалт ойлголтоос илүүтэй олон улсын туршлагад суурилсан микро кредитын сургалт (micro-credentials) гэсэн агуулгаар боловсруулагдсан. Цаашид МУИС-ийн удирдлагын зүгээс микро кредитийг сургалтын үйл ажиллагааны 2 дахь үндсэн чиглэл болгон хөгжүүлэх, үүгээр дамжуулан сургалтын орлогыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ нь Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.4.3 дахь заалтад нийцэж байгаа билээ.

D3.1 – The website form – MC guideline

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Төслийн цахим хуудас:           https://domaniproject.eu/

Төслийн Facebook хуудас:      https://www.facebook.com/groups/domani

Төслийн YouTube суваг:         https://www.youtube.com/@DomaniProject

Нийтлэл бэлтгэсэн:

О.Алтансүх, МУИС

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.

DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар