Хайж байна...

Пи Си Молл компани 50 ширхэг агаар цэвэршүүлэгч хандивлав

Share Button

МУИС, Пи Си Молл ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичгийг 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан билээ. Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлэн “Пи Си Молл” ХХК-аас МУИС-ийн хичээлийн анги танхимуудад ашиглах БНСУ-ын Cuckoo брэндийн 50 ширхэг агаар цэвэршүүлэгч хандивласныг тус компанийн Дэд захирал Г.Жаргалбат, Маркетингийн менежер Г.Түвшинжаргал нар өнөөдөр /2026.03.13/ МУИС-ийн Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатарт хүлээлгэн өглөө.

Энэхүү санаачилга нь сургалтын орчны дотоод агаарын чанарыг сайжруулах, оюутан залуус болон багш, ажилтнууд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, суралцах нөхцөлийг дэмжих зорилготой юм.

Cuckoo AC-U115M10FWS(S) загварын агаар цэвэршүүлэгч нь БНСУ-д үйлдвэрлэсэн, ойролцоогоор 115 м² хүртэл талбайд ашиглах бөгөөд PM1.0 мэдрэгчтэй тул агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын өөрчлөлтийг илрүүлэн автоматаар тохируулан ажиллах боломжтой. H13 түвшний HEPA шүүлтүүр болон олон шатлалт шүүлтүүрийн технологи нь дотоод орчны тоосонцор, харшил үүсгэгч болон бичил бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлдэг. Тус төхөөрөмж нь 895 × 410 × 410 мм хэмжээтэй бөгөөд сургалтын орчинд ашиглахад тохиромжтой шийдэл аж.

Өнөөдрийн хандивын үйл ажиллагаа нь тус компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт хийж буй бодит хөрөнгө оруулалт төдийгүй талуудын үр өгөөжтэй хамтын ажиллагааны тод илрэл боллоо. МУИС цаашид Пи Си Молл компанитай хамтран боловсрол, технологийн хүртээмжийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар