Хайж байна...

“Lead Tomorrow” карьер, нийгмийн манлайллын өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар болон “Teach for Mongolia” байгууллага хамтран “Lead Tomorrow” карьер, нийгмийн манлайллын өдөрлөгийг  амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгт МУИС-ийн төгсөгч, салбар салбартаа манлайлан ажиллаж буй мэргэжилтнүүд, удирдлагууд туршлагаа хуваалцахаас гадна ирээдүйн мэргэжил, ажлын байрны чиг хандлагын талаар бодит мэдээлэл өгч, карьер чиглэлээ хайж буй, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой оюутнуудад урам зориг өгсөн, үнэ цэнтэй уулзалт боллоо.

Үйл ажиллагааны үеэр оролцогчид карьер төлөвлөлт, манлайлал, нийгмийн оролцоо, хувь хүний хөгжлийн талаар илтгэл, туршлага солилцох хэлэлцүүлэгт оролцож, өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч, цаашдын зорилгоо тодорхойлох боломж бүрдсэн юм.

Өдөрлөгт 100 гаруй оюутан оролцож, өөрийн давуу тал, үнэт зүйлээ тодорхойлох, нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах манлайлагч болж төлөвшихөд урам зориг, сэдэл авсан үр өгөөжтэй үйл ажиллагаа болсон юм.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар