Хайж байна...

АНУ-ын Мичиганы Их Сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Share Button

АНУ-ын Мичиганы Их Сургуулийн Олон улсын судалгаа, хамтын ажиллагааны хөтөлбөрийн Asia Hub төвийн захирал Жиагуа Чи тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д 2026 оны 05 дугаар сарын 5-ны өдөр зочиллоо.

Уулзалтад Мичиганы Их Сургуулийн Asia Hub төвийг төлөөлж тус төвийн захирал Жиагуа Чи, дэд захирал Яду Похрел, ахлах судлаач Стевен Г. Пуеппке, дэд профессор Тиан Юу Ченг оролцсон бөгөөд МУИС-ийн талаас Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Газарзүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Г.Бямбахүү нар оролцов.

Проректор Ц.Баатарчулуун зочдыг айлчлан ирж хамтын ажиллагааны талаар санал солилцож буйд нь талархлаа илэрхийлээд цаашид хоёр байгууллага хооронд хамтарсан судалгааг эрчимжүүлэх боломж, хамтарсан төсөл судалгаа хэрэгжүүлэх, ахисан түвшний оюутан солилцохоор харилцан тохиролцож ирэх 10 сарын сүүлээр албан ёсоор хамтын ажиллагааны гэрээг зурах бүрэн боломжтойг илэрхийллээ.

Мичиганы их сургуулийн төлөөлөгчид Asia Hub төвөөс явуулдаг сургалт, судалгаа, гадаад хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга тухайн төвтэй хамтарч ажилласнаар Азийн бусад нэр хүндтэй их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай түншлэх өргөн боломж буйг онцлов.

Дэд профессор Г.Бямбахүү үргэлжлүүлэн Газарзүйн тэнхимийн талаар мэдээлэл өгч хамтын ажиллагааны боломжуудын талаар цахимаар санал солилцож салбарын профессор хоорондын харилцаа холбоог тогтоон ажиллах талаар саналаа илэрхийллээ.

Asia Hub төв  нь их сургуулиудтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг хамтран санхүүжүүлэх, ашиглах шинэ арга замуудыг судлах, нэгдсэн судалгаа, шинэлэг эрдэм шинжилгээний хөтөлбөрийг хөгжүүлэх хамтын ажиллагааг илүү ойртуулах замаар Азид багш, оюутнуудын оролцоог өргөжүүлэх сайжруулсан хамтын ажиллагааг санал болгодог ажээ.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар