МУИС-ийн ректор Б.Очирхуяг БНХАУ-ын “Jinрeng Investment Group”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн, Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуу, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, зөвлөх Лиу Пөн, туслах З.Шүр, менежер Б.Дүүрэнбилэг, Г.Болормаа, “Jinрeng Investment Group”-ын ТУЗ-ын дарга Сүнь Юаньшян, ТУЗ-ийн даргын нарийн бичиг Ли Жинхуй, Зөвлөх Сю Чиэньфөн, Зөвлөхийн туслах Дин Гуанхуй нар оролцлоо.


“Jinрeng Investment Group” нь 1993 онд байгуулагдсан, БНХАУ-ын хувийн аж ахуй нэгжийн шилдэг 500, Аньхуй мужийн шилдэг 10 компанийн нэг бөгөөд барилга, барилгын материал үйлдвэрлэл, худалдаа болон зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Талууд төр, хувийн хэвшлийн хүрээнд МУИС-ийн бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.


Мөн Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн удирдлагуудтай хамтын ажиллагааны санал солилцох уулзалт зохион байгууллаа.

