Хайж байна...

“Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар VII”-г зохион байгуулна

МУИС-ийн Статистик, Хэрэглээний математикийн тэнхим, Математик Хэрэглээ төв

2026-06-02

МУИС-ийн Номын сан, 502 тоот

Share Button

МУИС-ийн МТЭС-ийн Статистик, Хэрэглээний математикийн тэнхим, Математик хэрэглээ төвөөс санаачлан Монгол улсын нийгэм эдийн засгийн олон талт асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх, математикийн судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий  “Study Group: Mathematics with Industry” буюу  “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар”-ыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд долоо дахь удаагийн семинар 2026 оны 06 сарын 2-6-ны өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн 502 тоот өрөөнд явагдана.

Энэ удаагийн семинарт

  1. Хулан жороо шувууны үүрлэх бутаа сонгох зан араншныг тодорхойлох

Монголын шувуу хамгаалах төв ТББ

  1. Эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг загварчлах нь (Ойрын 10 жилийн төсөөлөл)

Үндэсний Хөгжлийн Хүрээлэн

  1. Нийтийн тээврийн чиглэлийн оновчлолд машин сургалт ашиглах нь

Нийтийн тээврийн бодлогын газар бодлогууд сонгогдсон байна.

Тус семинар нь 2018, 2019, 2022, 2023, 2024, 2025 онуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд  хурлын талаарх мэдээллийг дараах холбооснуудаас үзэх боломжтой.

Уг семинарыг сонирхож буй байгууллага, эрдэмтэн судлаач, оюутан та бүхнийг оролцохыг урьж байна. Оролцогчдын бүртгэл линк дээр дарж бүртгүүлнэ үү.

МУИС-МТЭС Статистик, Хэрэглээний математикийн тэнхим

Математик Хэрэглээ төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар