Хайж байна...

БНПУ-ын төлөөлөгчид айлчиллаа

Share Button

Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний санамжийн хүрээлэнгийн дэд захирал шинжлэх ухааны доктор Карол Полэйовски (DSc Karol Polejowski, Deputy President), Тэмцэл, итгэл үнэмшлийнхээ төлөө амь үрэгдэгсдийг дурсан санах албаны захирал Адам Шивэк (Mr Adam Siwek, Director of the Office for Commemorating the Struggle and Martyrdom) болон Проф. Гжэгож Бэрэндт (prof. Grzegorz Berendt) нар МУИС-д айлчиллаа.

Уулзалтын эхэнд МУИС-ийн судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун зочдод хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлээд хоёр улсын хоорондын боловсролын хамтын ажиллагаа болон польш хэл, судлалыг хэрхэн дэмжих талаар болон хамтран ажиллаж болох судалгааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Түүнчлэн МУИС-ийн “Хүндэт доктор” цолоор польш улсын 3 эрхэм өргөмжлөгдсөн талаар мэдээлэл өгөв.

Дэд захирал шинжлэх ухааны доктор Карол Полэйовски Үндэсний санамжийн хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар болон хоёр улсын болон бусад орнуудын эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулан ажилладаг талаар дурдлаа.

Уулзалтын дараа БНПУ-ын төлөөлөгчид Ерөнхийлөгч агсан, МУИС-ийн хүндэт доктор Лех Качыньскигийн дурсгалд зориулсан самбараар болон МУИС-ийн 2-р байранд байрлах БНПУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байгуулсан хүндэт самбарт зочилж хүндэтгэл үзүүллээ.

Үндэсний санамжийн хүрээлэн – Польш Үндэстний эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах комисс” (польшоор Instytut Pamięci Narodowej – Komisja Ścigania Zbrodni przeciwko Narodowi Polskiemu, товчоор IPN) нь Польш улсын түүхэн дурсамж, үндэсний архив, тоталитар дэглэмийн үеийн гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй төрийн байгууллага юм. Санамжийн хүрээлэн нь эрдэм шинжилгээний судалгаа хийх, ном, архивын эмхэтгэл хэвлэх, музей, үзэсгэлэн зохион байгуулах, багш, оюутнуудад зориулсан сургалт явуулах, баримтат кино, мультимедиа төсөл хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа явуулдаг бөгөөд судалгааны гол сэдвүүд нь Дэлхийн II дайн, Холокост, Зөвлөлтийн нөлөө, Коммунист дэглэм, “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн болон ардчиллын шилжилт зэрэг болно.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар