МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК
ТЕХНОЛОГИ ИННОВАЦЫН ТӨВ
Ажлын байрны нэр: МЭРГЭЖИЛТЭН
Орон тоо: 1 /үндсэн /
Гүйцэтгэх чиг үүрэг:
Судалгаа, хөгжүүлэлт болон инновацын үр дүнг зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг удирдан зохион байгуулж, оюуны өмчийн илрүүлэлт, үнэлгээ, бүртгэл, хамгаалалт, технологи дамжуулалт, лицензжүүлэлт, спин-офф болон гарааны компани байгуулахтай холбоотой бүхий л үе шатанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Магистр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Бизнесийн удирдлага, Инновац ба технологийн менежмент, Эдийн засаг, Менежмент, Санхүү, Эрх зүй, Олон улсын харилцаа, Мэдээллийн технологи
Мэргэшил: Бизнесийн удирдлага, Инновац ба технологийн менежмент, Эдийн засаг, Менежмент, Санхүү, Эрх зүй, Олон улсын харилцаа, Мэдээллийн технологи
Туршлага:
- Дээд боловсролын байгууллага, судалгааны болон үйлдвэрлэл-бизнесийн салбарт ажиллаж байсан туршлагатай.
- Шинжлэх ухаан, технологийн төсөл удирдаж, эсвэл хамтран оролцож байсан, мэдээллийн технологи, байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байсан туршлагатай байх.
Ур чадвар:
- Монгол, англи хэлийг аман болон бичгийн түвшинд эзэмшсэн, харилцах чадвартай байх,
- Төслийн менежментийн ур чадвартай байх,
- Компьютер болон Microsoft office программыг хэрэглээний түвшинд эзэмшсэн байх,
- Гэрээ контракт боловсруулах, хянах, хэлцэл хийх чадвартай,
- Технологи дамжуулалтыг дэмжих чиглэлд гадаад, дотоод төсөл хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэхэд чиглэсэн судалгаа хийх, санхүүжилт босгох чадвартай байх,
- Ажлын цаг ашиглах чадвар болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, багаар ажиллах, баг удирдан зохион байгуулах чадвартай байх,
- Санал санаачлагатай, эрхэлсэн ажилдаа сэтгэлтэй, зөв хандлагатай байх,
- Логик сэтгэлгээтэй, анализ дүгнэлт хий чадвартай байх.
- Япон хэлний аль нэг хэлтэй бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)
Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210/203 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131/ 1133/ 1135/ 1139
Захиргаа, хүний нөөцийн газар

