Хайж байна...

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

ХИМИ, БИОЛОГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

 

Ажлын байрны нэр: Лаборант

Орон тоо: 1 /үндсэн /

Гүйцэтгэх чиг үүрэг: Хариуцсан лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж бодис, эд хогшлын аюулгүй, хэвийн, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, тухайн лабораторид сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн байлгах, сургалтад туслах

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Химийн инженерчлэл

Мэргэшил: Химийн инженер

Туршлага: DWSIM, Aspenplus програмууд дээр ажиллаж байсан туршлагатай, Ball mii, Zeta potential, Bet analyzer зэрэг багаж, тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210/203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131/ 1133/ 1135/ 1139

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар