Хайж байна...

Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

Ажлын байрны нэр: ДОТООД АУДИТОР

Орон тоо: 1 /үндсэн /

Гүйцэтгэх чиг үүрэг: Санхүүгийн болон нийцлийн үйл ажиллагааг үнэлэн, шалгах ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, гарсан ахиц өөрчлөлт, дэвшил болон бүрэн бус болон үр ашиггүй үйл ажиллагааг тодорхойлох, эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын үйл явцын үр нөлөөт байдлыг системтэй, стандартад нийцсэн арга, хандлагаар үнэлэх, сайжруулах санал боловсруулах замаар гүйцэтгэх удирдлагын эрхлэх чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт хийх, боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд  стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, нэгжийн үйл ажиллагааг тасралтгүй үр дүнтэй явуулах, гүйцэтгэлийн үр дүнг удирдлагын өмнө хариуцах

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Эдийн засаг, Санхүү, Менежмент, Хууль

Мэргэшил: Мэргэшсэн нягтлан бодогч, аудитор (ММНБИ-ийн сургалтад хамрагдсан)-ын эрхтэй байх

Туршлага: Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, үүнээс дотоод аудитын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар:

  • Дүн шинжилгээ хийж дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах чадвартай байх:
  • Хамтран ажиллах, харилцан тохиролцож асуудлыг шийдэх чадвартай, нийтэч, асуудлыг эергээр шийдэх чадвартай байх:
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210/203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131/ 1133/ 1135/ 1139

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар