Хайж байна...

Европ судлалын тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

 

Ажлын байрны нэр: Европ судлалын тэнхимийн туслах ажилтан 

Орон тоо: 1 /үндсэн/ 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх 

Мэргэжил:Гадаад хэл, орон судлал, олон улс судлал,  хэл шинжлэл, орчуулга, боловсрол, нийгэм-хүмүүнлэгийн ухааны чиглэлээр төгссөн бол давуу тал болно. 

Мэргэшил: Их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа, сургалтын зохион байгуулалтын талаар суурь мэдлэгтэй бол давуу тал болно. 

Туршлага:  Шаардахгүй 

Ур чадвар: 

  • Монгол хэлний албан хэрэг бичиг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх 
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй. 
  • Компьютерын өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх 
  • Мэдээллийг нэгтгэн боловсруулах, тайлан мэдээ гаргах чадвартай; 
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй; 
  • Хариуцлагатай, нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай; 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай; 
  • Ажлын ачаалал даах, шуурхай ажиллах чадвартай; 

Тусгай шаардлага: 

  • Мэдээллийн сан, цахим сургалтын болон сургалтын удирдлагын системтэй ажиллах чадвартай байх; 

Гүйцэтгэх үүрэг: 

  • Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/ 
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага) 
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй) 

Бүртгэл: 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ. 

Утас: 75754400-1133 

 

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар