Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх “АЖЛЫН ШИРЭЭНДЭЭ ЭРГЭН ИРСЭН НЬ” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр ахмад ажилтнууд ажлын хамт олонтойгоо уулзаж, ажиллаж байсан үеийнхээ дурсамж, бүтээлч санаа, туршлагаасаа хуваалцан, залуу үеийн ажилтан, албан хаагчдад үнэтэй зөвлөгөө, сургаалаа хайрлалаа.






Мөн үе үеийн хамт олны дурсамжийг сэргээж, ахмад ажилтнуудын хөдөлмөр, оруулсан хувь нэмрийг нь хүндэтгэн дурссан халуун дулаан уулзалт болж, ахмад болон залуу үеийн ажилтнуудын харилцаа, залгамж холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Оюутны хөгжлийн газрын хамт олон МУИС-ийн үе үеийн ахмад ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажил амьдралын арвин туршлагаа залуу үедээ өвлүүлэн үлдээж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

МУИС-ийн БҮХ АХМАД ҮЕИЙНХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, УРТ УДААН НАСЛАХЫН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!

