Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих микро кредит сургалтын тогтолцоо хөгжүүлэлт – DOMANI” төслийн хүрээнд МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн болон Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш, судлаач оюутнууд 2026 оны 09 сарын 15-29 хооронд Итали Улсын Катани хотод Төслийн хамтрагч Катанийн их сургуулийн зохион байгуулсан “NATURATION – Nature-based urban regeneration” олон улсын зуны сургалтад 5 улсын (Итали, Эстони, Унгар, Монгол, Япон) 7 байгууллагын 25 төлөөлөгчдийн хамтаар оролцлоо.

Уг зуны сургалт нь дараах 4 үндсэн сэдвийн хүрээнд 14 хоногийн турш эхний 7 хоног танхимаар, сүүлийн 7 хоног цахимаар зохион байгуулагдлаа.
- Байгальд суурилсан шийдэл (NbS): Тэсвэрлэх чадвартай ногоон дэд бүтцийг төлөвлөх, загварчлах
- Экосистемийн үнэлгээ: Хотын байгалийн өгөөжийг тоон үзүүлэлтээр тодорхойлох
- Орон зайн дахин төлөвлөлт: Барилгажсан талбайг биологийн олон янз байдал бүхий олон нийтийн төв болгон өөрчлөх
- Бодлого ба засаглал: Ногоон шилжилтийг бодит ажил хэрэг болгоход шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх
МУИС-ийн профессор О.Алтансүх “Хотын усны менежмент: Хотын хөх ул мөрийг тооцох аргачлал”, дэд профессор Н.Оюунчимэг “Тогтвортой хот байгуулалтад чиглэсэн байгальд суурилсан шийдлүүд: Дэлхийн жишиг ба Улаанбаатар хотын туршлага” сэдвээр хичээл заалаа. Зуны сургалтын туршид оюутнууд 5 багт хуваагдан ажилласан бөгөөд сургалтын төгсгөлд бие даалтын сэдвээр илтгэл хэлэлцүүлэхэд МУИС-ийн баг шилдэг 2 багийн нэгээр тодров.

Зуны сургалтын дараа DOMANI төслийн Удирдах хорооны уулзалт болж, төслийн өнөөг хүртэлх үр дүн, явц, цаашдын үйл ажиллагааг хэлэлцэхийн зэрэгцээ олон улсын түвшинд үүсээд буй эрсдэлт нөхцөл байдлыг төслийн хүрээнд хэрхэн зохицуулах талаар ярилцлаа.
Төслийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Монгол Улсад дараах хоёр үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:
- Дархан хотод 2026 оны 08 сард олон улсын хакатон
- Улаанбаатар хотод 2026 оны 08 сард микро сургалт сэдвийн хүрээнд олон улсын зөвлөгөөн


Дэлгэрэнгүй мэдээлэл:
Төслийн цахим хуудас: https://domaniproject.com/
Төслийн Facebook хуудас: https://www.facebook.com/groups/domani
Төслийн YouTube суваг: https://www.youtube.com/@DOMANIErasmus_plus_project
Нийтлэл бэлтгэсэн:
О.Алтансүх, МУИС
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.
DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.

