Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Грегори Гоулдхоук МУИС-ийн оюутнуудад зориулж лекц уншилаа

Share Button

Монгол, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Грегори Гоулдхоук МУИС-ийн оюутнуудад англи хэл дээр лекц уншиж чөлөөт ярилцлага өрнүүллээ.

1

Грегори Гоулдхоук нь 1954 онд Канадад төрсөн. Тэрээр Карлетоны их сургуулийг улстөр судлалын чиглэлээр төгсч, 1979 онд энэ сургуульд олон улсын харилцаагаар магистр, 1981 онд Вестерн Онтариогийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан бөгөөд Канадын Бүс нутгийн аж үйлдвэрийн хөгжлийн яам, Гадаад хэрэг, олон улсын худалдааны яам, Грек, Австрали, АНУ, Тайландын Элчин сайдын яаманд ажиллаж байсан туршлагатай дипломатч юм. Канад улс Монгол улстай 1973 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ Монгол Улсын 6 дахь том хөрөнгө оруулагч улс болж, улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байна.

4

3

2

5

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар