Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.
- Монгол Улсын Их Сургуулийн Удирдах Зөвлөлийн Тогтоол
МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол гарлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15288
- МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдлаа
2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр МУИС-ийн Удирдах зөвлөл ээлжит хуралдаанаа хийлээ. Уг хурлаар МУИС-ийн бүтцийг шинэчлэн зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 08-нд хуралдсан Удирдах Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Захирал Др А.Галтбаярын үйл ажиллагааны танилцуулга, МУИС-ийн дүрмийг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэх ажлын хэсэг болон МУИС-ийн бүтцийг шинэчлэн зохион байгуулах бэлтгэл хангах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг удирдах зөвлөлд тайлагналаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15252
- Шинжлэх ухаан, технологийн Даегү Геонгбук хүрээлэн засгийн газрын бүрэн тэтгэлэг зарлалаа
Шинжлэх ухаан, технологийн Даегү Геонгбук хүрээлэн тэргүүний шилдэг оюутнуудад зориулан засгийн газрын бүрэн тэтгэлэг зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15241
- ГГС-н Хот төлөвлөлт Газар зохион байгуулалтын тэнхим төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх сургалт явууллаа
2013 оны 12-р сарын 02-ноос 2013 оны 12-р сарын 11-ны хооронд Нийслэл, дүүргийн өмч газрын харилцааны албадын мэргэжилтнүүдэд хотын орон зайн төлөвлөлтийн онол, газар зохион байгуулалт, газар ашиглалт, хот суурингийн инженер геологи, хотын хөрсний бохирдол, доройтол, газрын кадастрын хөгжил, газрын менежментийн шинэ парадигм зэрэг сэдвийн хүрээнд онолын болон орчин үеийн шинжлэх ухааны арга аргачлалыг газар зохион байгуулалт, газрын кадастр, хот төлөвлөлтөнд ашиглах тэдгээрийг харгалзан үзэх талаар сургалт явагдлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15259
- “Их сургуулийн сурах бичиг” Эрдэм шинжилгээний нээлттэй хэлэлцүүлэг боллоо
МУИС-ийн “МУИС Пресс Хэвлэлийн Газар”-аас санаачлан 2013 оны 12 дугаар сарын 14-нд “ИХ СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГ” эрдэм шинжилгээний нээлттэй хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15264
- “Түрэг судлал” сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө
МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн Түрэг судлалын тэнхимийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Руни бичгийг тайлж уншсаны 120 жилийн ойд зориулсан “Түрэг хэлний өдөрлөг”, “Түрэг судлал” сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний хурлыг энэ жил Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15271
- Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Грегори Гоулдхоук МУИС-ийн оюутнуудад зориулж лекц уншилаа
Монгол, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Грегори Гоулдхоук МУИС-ийн оюутнуудад англи хэл дээр лекц уншиж чөлөөт ярилцлага өрнүүллээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15280