“Shimadzu” корпорацийн төлөөлөгчид айлчиллаа

Share Button

2014 оныэхээр Монгол Улсын засгийн газар ба “ЖАИКА” (Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага) хамтарч “Инженерийн дээд боловсролыг дэмжих”(Higher engineering education development) төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан билээ. 75 сая долларын санхүүжилттэй энэ төслийн зорилго нь Монгол улсад инженерийн боловсролын чадавхийг дээшлүүлэх, судлаачдын залуу халааг бэлтгэх явдал юм. Уг төслөөр магистр, докторын сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт, зэргийн бус сургалт гэсэн 5 чиглэлээр 1000 гаруй оюутныг Япон улсад сургах ба инженерчлэлийн чиглэлээр ШУТИС-д бакалаврын сургалтыг сайжруулах, МУИС-д магистр, докторын сургалт, судалгааны чадавхийг дээшлүүлэх зорилттой юм.

IMG_1872

2014 оны 6 сарын 4-ний өдөр уг төслийн хүрээнд судалгааны багаж, төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах болон боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтран ажиллах зорилгоор Япон улсын Shimadzu корпорацийн төлөөлөгчид МУИС-д зочилж, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

Уг  уулзалтанд Shimadzu корпорацийг төлөөлж Шимадзү Рика ХК-ий гүйцэтгэх захирал Токумасу Ясунори, Монгол хариуцсан менежер Мияаока Хаяато, TecInternational ХК-ний захирал Шигэрү Омура болон Бридж Группын Маркетинг, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Батцэцэг нар, МУИС-ийн талаас Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү, профессор Б.Энхсаруул, дэд профессор Ч.Алтангэрэл, Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл, дэд профессор Н.Жавхлантөгс нар оролцлоо.

IMG_1866

Шимадзү Рика ХК нь 1969 онд байгуулагдсан, Япон улсад алдартай Шимадзү корпорацийн охин компани бөгөөд Тайвань, БНХАУ, Индонезитэй хүрээлэн буй орчин, хүнсний аюулгүй байдал, инженерчлэлийн төслүүд дээр хамтарч ажиллаж ирсэн туршлагатай компани бол Япон улсын Tec International ХК нь 1990 онд байгуулагдсан, газар тариалан, ойн аж ахуй, хотын инженерчлэл, бүтээн байгуулалт, хүрээлэн буй орчин, компьютерийн системтэй холбоотой тоног төхөөрөмж нийлүүлэгч компани юм.

 IMG_1867

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар