Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг та бүхэнд дахин сонордуулахаар тоймлон хүргэж байна. 2014-2015 оны хичээлийн жил дуусах дөхөж, хичээл, сургалтууд хаагдан, шалгалтууд хаяанд ирээд буй энэ цаг үе оюутнуудын хувьд тун чухал билээ. Энэ долоо хоног нь шалгалт шүүлэг гэх их ажил өрнөхөөс өмнө МУИС-ийн Оюутны төлөөллийн байгууллагаас оюутан залуусынхаа дунд олон үйл ажиллагааг зохион явуулж амжсан хөдөлгөөнтэй өдрүүд өнгөрлөө. Мөн түүнчлэн Их сургуулийн зүгээс дэлхийн томоохон гүрнүүдийн топ сургуулиудаас профессор багш нарыг урин сургалт, лекц, уулзалт зохион байгуулахад онцгойлон анхаарснаар энэ долоо хоногт 2 ч профессор манай сургуульд зочиллоо. Тэдний үг, санаа бодлыг сонсох, санал сэтгэгдлээ хуваалцах ховор боломжийг оюутан багш нартаа олгохоор ийнхүү зорьж байгаа тул цаашид зарлагдах уулзалт, семинарт идэвхтэй хамрагдахыг энэ удаагийн тоймоороо дахин өчье. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосуудаас үзээрэй.
-
МУИС-ийн гадаад оюутнууд орон орныхоо үндэсний соёлыг танилцууллаа
-
НҮБ-ын 11 дэх удаагийн Загвар хуралдаан “Дүрвэгсдийн асуудал” сэдвийн дор болж өнгөрлөө
-
Доктор Людовик Орландо эртний геном, эпигеном, метагеномын чиглэлээр судалгааны семинар явууллаа
-
Австралийн Гриффит их сургуулийн профессор дээд боловсролын чиглэлээр лекц уншина
https://news.num.edu.mn/?p=26658