МУИС-ийн “Оюутан солилцоо хөтөлбөр” Завхан сургуулиар эхэллээ

Share Button

МУИС-ийн “Оюутан солилцоо хөтөлбөр”-ийн хүрээнд Завхан сургуулийн Бизнес хөтөлбөрүүдийн 1-4 түвшний 20 оюутан МУИС-ийн төв сургуульд 14 хоногийн хугацаатайгаар суралцаж, нийслэл улаанбаатар хоттой танилцах  аялалыг хийлээ.

Тус хөтөлбөр нь орон нутгийн оюутнуудыг төв сургууль дээр танхимын сургалтанд суулгах, сурах арга барил, сургалтын үйл ажиллагаанд оролцуулж туршлага судлуулах, идэвхижүүлэх зорилготой юм. Ингээд оюутан солилцоогоор Завхан сургуулиас ирсэн оюутнуудын сэтгэгдлээс хуваалцая.

IMG_9400А.Энхзаяа: МУИС Завхан сургуулийн Санхүүгийн менежмент 3 курс оюутан

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. МУИС-ийн “Оюутан солилцоо хөтөлбөр”-өөр хотод ирсэндээ маш их баяртай байна.  МУИС-д эрдэм мэдлэгтэй сайн багш нар хичээл зааж байгаа нь бидэнд том боломж гэж хардаг. Багш нар оюутан суралцагчидтай нээлттэй харилцаж мэдлэг мэдээллээр хангаж, суралцах нөхцөл баазыг нээлттэй байлгадаг нь ихээхэн онцлогтой гэж харж байна. Оюутан солилцоо хөтөлбөр маш үр дүнтэй хөтөлбөр гэж бодож байгаа үүнийг жил бүр зохион байгуулвал илүү үр дүнтэй болох байх. Үүгээр дамжуулж оюутнууд шинийг эрэлхийлэх, шинийг санаачлах, суралцах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэнэ байх. МУИС-ийнхаа нийт оюутнуудад хандан хэлэхэд МУИС гэдэг нэрээр бид овоглон явах учраас хичээлдээ шамдан суралцаж, манлайлагч байж Монгол Улсын ирээдүйн чадварлаг боловсон хүчин болохын төлөө хичээл номондоо шамдан суралцахыг уриалж байна.

IMG_9403Н.Лхагвадаш: МУИС Завхан сургуулийн 2 курсийн оюутан

Нийслэл Улаанбаатар хот МУИС-ийнхаа төв байранд “Оюутан солилцоо хөтөлбөрөөр” хүрэлцэн ирсэндээ баяртай байгаа. Хот хөдөө ялгахгүйгээр оюутан залуус бид МУИС-ийн нэрээр овоглож байна. Хөдөө орон нутаг дахь элсэгчдийн тоог нэмэгдүүлж энэ оюутан солилцоог илүү өргөн цар хүрээтэй явуулах нь зүйтэй байх гэж бодож байна. “Оюутан солилцоо хөтөлбөр”-ийн дагуу нийслэл Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар очиж дурсгалын зураг татуулсан. “Оюутан солилцоо хөтөлбөр”-ийг цаашид үргэлжлүүлж хотод сурч буй оюутнуудыг Завханд, орон нутгийн оюутнуудыг төв сургууль дээр танхимын сургалтанд суулгах, сурах арга барил, сургалтын үйл ажиллагаанд оролцуулж туршлага судлуулах нь хамгийн зөв алхам, шийдвэр болно гэдэгт итгэлтэй байна.

DSC_0106 DSC_0099 DSC_0074 DSC_0073 1.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар