75 оюутан сургалтанд хамрагдаж СЕРТИФИКАТ гардлаа

Share Button

МУИС-ийн Оюутны албанаас “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЖИЛ”-ийн хүрээнд Олон улсын оюутны эрхийн өдрийг угтан “МАНЛАЙЛАЛ II” сургалтаа амжилттай зохион байгуулж, 75 оюутанд сертификат олголоо.

Сургалтанд Бизнесийн сургууль 11, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль 10, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль 5, Шинжлэх ухааны сургууль 29, Хууль зүйн сургууль 2, Завхан сургууль 18 суралцагч хамрагдлаа. Суралцагчид нь докторант 3, магистрант 48, бакалавр 24 байлаа.

Магистрант С.Мижид: Хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, амжилттай суралцах чиглэлээр ахиц гаргахуйц сургалт явуулсан надад их өгөөжтэй байгаа.

Оюутан Н.Мөнхзаяа: “Оюутны хөгжлийн жил”-ийн ажил зөв зүйтэй ажлаас эхэлж байна. Бид ийм төрлийн сургалтанд гадуур хамрагдвал өндөр төлбөр төлдөг. Эдийн засгийн хувьд, цаг хугацааны хувьд сургалт таалагдлаа.

Докторант М.Отгонбаатар: Манай Магистрант докторантын холбоо гүйцэтгэгчээр ажиллалаа. Суралцагчид амралтын өдрүүдэд цаг баримтлах, анхааралтай сонсох, бичиж тэмдэглэж авах гээд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь ажиглагдсан. Сургалт зорилгоо биелүүлж чадсан гэж үзэж байна. Сургалтын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан  МУИС-ийн Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Профессор О.Мөнхбат болон Оюутны алба, Сургалтын нэгдсэн албаныхандаа талархал илэрхийлье.

2 3 4 5 6 7 8

1

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар