![]() Австралийн Хөгжлийн тэтгэлгийн зорилго нь хувь хүмүүст эх орон, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, ард түмэн хоорондын харилцаа холбоог хувь хүн, байгууллага, улс үндэстний түвшинд тогтоох бололцоог бүрдүүлэхийн тулд тэдний чадавхи, манлайлах ур чадварыг хөгжүүлэх явдал юм. Эдгээр зорилтыг хангахын тулд АОУХА тэтгэлэгт оюутнуудыг сургалтаа дүүргээд, эх орондоо ирж, хоёр жил ажиллах шаардлагатай гэж үзэхийн сацуу Австралийн тэтгэлэг хүртэгчдийн холбооны үйл ажиллагаанд оролцохыг хүсэмжилдэг. Австралийн Хөгжлийн Тэтгэлэг (АХТ)
38 хүртэлх тооны АХТ-ийг 2012 онд өргөдөл гаргаж буй хүмүүсээс шалгаруулж олгох бөгөөд Австралийн их сургуулиудын Магистрын зэргийн сургалтанд 2014 оны 1 буюу 7 дугаар сараас (англи хэлний нэмэлт сургалт шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд 2013 оноос) эхлэн суралцуулна. АХТ зорилтот хоёр ангилалтай. Үүнд:
|
Сонирхсон өргөдөл гаргагчид https://oasis.ausaid.gov.au/ вебсайтаар хандана.
1-р ангиллын өргөдөл гаргагчдад зориулсан танилцуулга Чингис Хаан зочид буудлын Хурлын танхимд 2012 оны 3-р сарын 2-ны Баасан гарагийн 10:00 цагт болно.
2-р ангиллын өргөдөл гаргагчдад зориулсан танилцуулга Чингис Хаан зочид буудлын Хурлын танхимд 2012 оны 3-р сарын 2-ны Баасан гарагийн 14:00 цагт болно.
Австралийн Манлайллын Тэтгэлэг (АМТ)
38 АХТ-ийн зэрэгцээ уг тэтгэлэгт тэнцэж, Монголын хөгжилд нөлөө үзүүлэх хамгийн өндөр чадавхитай өргөдөл гаргагчийг нэр хүнд бүхий АМТ-т хамруулахаар авч үзнэ. (Өнгөрсөн хугацаанд, жилд дунджаар 8 хүн Манлайллын тэтгэлэг хүртэж байв). Болзол шалгуурууд
АОУХА-ийн хөгжлийн бүх тэтгэлэгт ханддаг улс орны өргөдөл гаргагчдад зайлшгүй тавигддаг олон тооны өргөн хүрээтэй шалгуурууд буй. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ausaid.gov.au/scholar/publications.cfm вебсайт дахь АХТ-ийн Гарын авлагаас авна уу. Зөвхөн Монгол Улсын өргөдөл гаргагчдад тавих (бусад орнуудад байдгийн нэгэн адил) онцлог болзол, шалгууруудыг Монгол Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн masp@magicnet.mn вебсайтаас үзэж болно. Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол доорхи хаягаар холбоо барина уу.
АОУХА-ийн нэрийн өмнөөс хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монгол Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрийн газар |
Монгол Улс. Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг
Б. Алтангэрэлийн гудамж 14200. Сити Центр барилга
5 дугаар давхар, 501 тоот
Утас: (976 11) 318852; Факс: (976 11) 322284 |
Вебсайт: www.masp.mn. Цахим шуудан: masp@magicnet.mn