Видео лекц боллоо

Share Button

Өнөөдөр МУИС-ийн ЭЗС-ийн багш Б.Түвшинтөгс, Б.Бат нар Массачусетсийн Технологийн Хүрээлэн (MIT) –гийн Бизнесийн удирдлагын магистрын ангийн оюутнуудад онлайн лекц уншлаа.   МУИС-ийн захирал С.Төмөр-Очир 2011 оны 10 сард АНУ-д айлчлан Харвардын Кеннедигийн сургуульд яриа хийх үеэр  Массачусетсийн технологийн хүрээлэнгийн тавьсан хамтын ажиллагааны саналын  дагуу  энэхүү “Монголын эдийн засагт уул уурхайн үзүүлэх нөлөө” /Оюутолгойн жишээн дээр/ сэдэвт судалгааны танилцуулах лекцийг зохион байгуулж байгаа юм.

Мөн өнөөдрийн  үйл ажиллагаанд хамрагдсан MIT-ийн нийт 24 оюутан 3 багшийн хамтаар 3-р сарын сүүлээр монголд ирж МУИС-ийн ЭЗС-ийн оюутнуудтай уулзалт хийхээр яригдаж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар