МУИС дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна
д/д | Сургууль | Тэнхим | Ажлын байр | Тусгай шаардлага | Нийтлэг шаардлага |
1 | Шинжлэх ухааны сургууль | Биологийн тэнхим | Тэнхимийн лаборант | -Биологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
-Амьтан судлалын чиглэлээр мэргэшсэн байх -Биологи, амьтан судлалын лабораторийн хичээлд бэлтгэх, хээрийн дадлага зохион байгуулах, багшид туслах чадвартай байх -Лабораторийн ба хээрийн сургалт, судалгааны ажилд оролцох чадвартай байх |
-Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
-Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай -Харилцааны соёл, ёс зүйтэй -Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай |
2 | Шинжлэх ухааны сургууль | Боловсрол, сэтгэл судлалын тэнхим | Тэнхимийн туслах ажилтан | -Сэтгэл судлалын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
-Сэтгэл судлалын туршилтын аппарат хэрэгсэлтэй ажиллах чадвартай -Англи хэлийг бичгийн болон ярианы ахисан дундаас дээш түвшинд эзэмшсэн /баталгаажуулах баримттай/ |
– Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
-Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай -Харилцааны соёл, ёс зүйтэй -Багаар ажиллах чадвартай -Ажлын туршлагатай |
3 | Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль | Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим | Тэнхимийн лаборант | -Сэргээгдэх эрчим хүчний инженер, Электроник инженер, Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй
-Цахилгаан, электроникийн хэмжилтийн багажтай ажиллах, оношлох, засварлах чадвартай -Сэргээгдэх эрчим хүч, чадлын электроникийн мэргэжлийн програм хангамж дээр /PSIM, PV-syst, Homer, PV-Sol, Windograph, Matlab гэх мэт/ ажиллах чадвартай -сэргээгдэх эрчим хүч, чадлын электроник, эрчим хүчний систем, эрчим хүч хуримтлуурын чиглэлд бакалаврын ажил гүйцэтгэсэн, судалгаа шинжилгээний ажилд оролцож байсан бол давуу тал болно. |
-Компьютер дээр ажиллах чадвар маш сайн
-Англи хэлний өндөр мэдлэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний оноотой -Хариуцлагатай, ёс зүйтэй -Хувийн зохион байгуулалт сайтай -Харилцааны соёл, ёс зүйтэй -Багаар ажиллах чадвартай -Цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй |
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материал хүлээн авах хугацаа:
2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2 дугаар сарын 8-ны 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд материалыг хүлээн авна.
ХШУИС-ийн Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн лаборант, ШУС, Биологийн тэнхимийн туслах ажилтан, Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан шалгаруулж авах заруудын дагуу материалаа ирүүлсэн хүмүүс 2018 оны 2 дугаар сарын 9-ний 11.00 цагт хичээлийн 1 дүгээр байрны 217 тоот /дугуй заал/ өрөөнд бичгийн шалгалттай тул хүрэлцэн ирнэ үү.
Утас: 75754400-1136
Захиргаа, хүний нөөцийн алба