“Sakura Science Program-2018”-д МУИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо

Share Button

Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэй “Sakura Science Program-2018” зарлагдаж ГХХ-ээс зарлалыг сургуулийн вэбсайтад байрлуулж, бүртгэл хийж, ярилцлага авч сонгон шалгаруулалтыг явуулсан. Тус хөтөлбөрт Японы талын шаардлагын дагуу нийгэм, олон нийтийн идэвх сайтай, сурлагын үзүүлэлтээрээ тэргүүлсэн ахисан түвшний 2, бакалаврын түвшний 3 оюутан шалгарч, хөтөлбөрт хамрагдсан юм.

Манай оюутнууд энэ хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 12-19-ний хооронд Токиогийн Шибаура Технологийн институт (ШИТ)-д зочилж “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, “Тогтвортой эрчим хүчний материалууд”, “Юмсыг хийсвэрээр харах”, “Оптикийн технологийг биологийн ухаанд ашиглах нь” сэдвээр ШИТ-ийн эрдэмтэн багш нарын лекцийг сонсож, workshop-т оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ. Хөтөлбөрийн төгсгөлд манай оюутнууд “Япон оронд өнгөрүүлсэн бидний өдрүүд буюу ШИТ-ээс авсан мэдлэг” сэдэвт илтгэл тавив. Хөтөлбөрт оролцсон оюутнууд маань цаашид улам сайн сурч гадаадад дараагийн түвшний сургалтад хамрагдах хүсэлтэй, урам зориг дүүрэн ирлээ. Үүнээс гадна Японы түүх, ёс заншил, технологийн музей, Токио хотын амьдралын хэв маягтай танилцсан юм. Энэ хөтөлбөрт ШУТИС-аас 5 оюутан мөн хамрагдсан.

Илтгэлийг линкээр орж үзнэ үү. https://prezi.com/view/jeCdepH3bfJKKNcXvpyP/

Гадаад харилцааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар