МУИС-ийн харьяа Байгаль-эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн англи хэлний багшийн ажлын байранд /түр/ тавигдах шаардлага
Ажлын байрны нэр: БЭЛАС-ийн Англи хэлний багш
Ажлын байрны зорилго: Цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хангах түвшинд суралцагчдад боловсрол эзэмшүүлэх, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдан чиглүүлэх
Ажлын байрны үндсэн үүрэг зорилт:
- Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
- Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
- Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт хэрэгжүүлэх
- Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
- Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох
Боловсрол: Дээд
Тусгай шаардлага:
- Англи хэлний багшийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- Сурган хүмүүжүүлэх арга ухаан, ур чадвартай байх
- Мэргэжлийн онол практикийн өндөр мэдлэгтэй
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай
- Компьютерийн өргөн хэрэглээний прогрммууд болон интернэтийн орчинд ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Цээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2 дугаар сарын 1-ний өдрийг дуустал МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоотод явагдана.
Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 75754400-1132