ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимд лаборант шалгаруулж авна

Share Button

ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимд лаборант шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

Мэргэжил Ур чадвар Мэдлэг Бусад
Техник Програм
Электроникийн инженер мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй байх ·       Осциллоскоп, Функцын генератор, Мультметр зэрэг хэмжилтийн багажаар хэмжих, тохируулах, оношлох, засварлах чадвартай байх.

·       Spartan3E, Pegasus, CPLD, Primerpack8085 зэрэг сургалтын хавтангууд дээр код шарах, оношлох, хэмжилт хийх чадвартай байх.

Proteus,

Sim8085,

Webpack,

Modelsim, Xilinx, Ma85 зэрэг электроникийн мэргэжлийн програмыг ашиглах чадвартай байх

Электроникийн үндэс, Тоон систем, Тоон системийн дизайн, Микропроцессор хичээлүүдийг судалсан байх. Оюутанд зааварчилж зөвлөх мэдлэгтэй байх ·      Тоон систем хичээлд хэрэглэдэг элемент, чипнүүдийн ажиллагааг мэддэг, шатсан эсэх оношлогоог хийх чадвартай байх.

·      Оюутны бие даалт, төсөл, төгсөлтийн ажилд зааварчлах, зөвлөх мэдлэг, чадвар, туршлагатай.

·      Электроникийн хэвлэмэл хавтан зохион бүтээх, боловсруулах туршлагатай байх.

·      Профессор, багшийг дагалдан судалгаа хийх чадвартай байх.

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2019 оны 3 дугаар сарын 14-26-ны өдрийн  0900 – 1200 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байр 204 тоот өрөө

 

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар