Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Жил бүр бакалаврын түвшний 6 оюутанд тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн хэмжээ: 500 ам.доллар

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний, идэвхитэй төлөвийн суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3.  Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,
  4. Өмнө нь  тэтгэлэгт хамрагдаж  байгаагүй байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /Англи, Монгол /
  3. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд
  4. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд
  5. Монгол хэл дээр “Миний зорилго-Миний ирээдүй” сэдвээр 300-аас доошгүй үгтэй эссэ бичих. Эссэ нь үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5 р1, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.

Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ. Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 2019 оны 6 дугаар сарын 24-ний 16.00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутан,  төгсөгчийн хэлтэс хүлээн авна.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com