МУИС-ийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний албанд дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Хяналт-шинжилгээ, үнэлгээний албанд ахлах мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Боловсрол: Дээд, магистр түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Менежмент, Эрх зүй, Боловсрол судлал
  • Ажлын туршлага: Боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Албан бичиг боловсруулах мэдлэг, чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай

Ажлын байрны нэр: Хяналт-шинжилгээ, үнэлгээний албанд мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Боловсрол: Дээд, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Менежмент, Эрх зүй, Боловсрол судлал
  • Ажлын туршлага: Боловсролын байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Гадаад хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • Зохион байгуулах чадвартай
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Албан бичиг боловсруулах мэдлэг, чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай магадлагаа /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авах/
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө ажиллаж байсан байгууллагын/

Бүртгэл: 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийн 17.30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Захиргаа, хүний нөөцийн газар
Утас 77307730-1135