Багш, ажилтан, оюутнуудын асуултад хариулж видео хэлбэрээр мэдээлэл, тайлбар хийнэ

Share Button

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хорио цээрийн хугацааг сунгасантай холбогдуулан МУИС-ийн Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж тодорхой шийдвэрүүд гаргасан. Тушаалыг ЭНД дарж үзнэ үү.

Энэхүү тушаал, шийдвэр, цахим сургалтыг цаашид үргэлжүүлэн зохион байгуулах бодлого, чиглэл, сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлттэй холбогдуулж 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагт МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Бурмаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр нар багш, ажилтан, оюутнуудын асуултад хариулж видео хэлбэрээр мэдээлэл, тайлбар хийнэ.

Иймд багш, ажилтан, оюутнууд дурдсан асуудалтай холбоотойгоор Сургуулийн удирдлагуудаас асуух асуултуудаа 2020 оны 3 дугаар сарын 26-ны 18.00 цаг хүртэл news@num.edu.mn цахим шуудан болон 77307730-1163 дугаарын утас руу холбогдож илгээнэ үү.