МУИС-ийн хамтын ажиллагаатай Хятадын Ардын их сургууль (Renmin University of China) болон Чоняаны санхүүгийн дээд сургууль (Chongyang Institute for Financial Studies) хамтран Торгоны замын сургуулийг (Silk Road School) 2018 онд шинээр байгуулсан байна. Тус сургуулийн үндсэн хөтөлбөр болох Хятад судлалын магистрын тэтгэлэгтэй хөтөлбөрт оюутан, суралцагч та бүхнийг элсэн суралцахыг урьж байна.
Тус 2 жилийн англи хэл дээрх магистрын хөтөлбөрт дараах 4 мэргэшлийн чиглэлээр суралцах боломжтой бөгөөд төгсөгчид Хятадын Ардын их сургуулийн ахисан түвшний диплом авна.
- Хятадын улс төр
- Хятадын эдийн засаг
- Хятадын эрх зүй
- Хятадын соёл
Бүртгүүлэх хугацаа: 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл
Хичээл эхлэх хугацаа: 2021 оны 9 дүгээр сараас
Өргөдөл гаргагчдад тавих шаардлага:
- 35 хүртэлх настай
- Бакалаврын зэрэгтэй байх
- Англи хэлний IELTS 6.0 болон TOEFL 90 буюу түүнээс дээш оноотой байх
- Бие эрүүл мэндийн хувьд эрүүл байх
Тус хөтөлбөр нь БНХАУ-ын Бүс ба Зам санаачлагын боловсролын салбар дахь үйл ажиллагааны нэг хэсэг тул амжилттай элсэгчдэд бүрэн болон хагас тэтгэлэг санал болгох юм. Тиймээс Орчин үеийн хятад судлалаар суралцах сонирхолтой та бүхэн http://iso.ruc.edu.cn/English/displaynews.php?id=2029 холбоосоор нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Мөн srsruc@ruc.edu.cn и-мейл хаягаар нэмэлт мэдээллээ лавлана уу.