МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журмын дагуу Инновац, технологи дамжуулах төвд захиргааны туслах ажилтан шалгаруулж ажиллуулна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- МУИС-ийн магистрант эсвэл докторант байх
- Их, дээд сургууль, судалгааны байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Бичиг хэрэг, архивын стандартын шаардлага хангасан баримт бичиг боловсруулах чадвартай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай
- Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд, график дизайн болон интернетийн орчинд ажиллах чадвартай
Ажиллах хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, сертификатийн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Бүртгэл: 2022 оны 2 дугаар сарын 17-27-ны 12:30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 203 тоот өрөөнд шаардлагатай материалыг бүрэн бэлдэж бүртгүүлнэ үү.
Утас: 75754400-1136
Захиргаа, хүний нөөцийн газар