МУИС | Нобелийн шагналт эрдэмтний лекцийг зохион байгууллаа

Share Button

Нобелийн шагналт Английн эрдэмтэн Terence (Terry) Vincent Callaghan 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн урилгаар МУИС-д хүрэлцэн ирж “The changing Arctic and responses from the science community” сэдвээр лекц уншлаа.


Тэрбээр 2007 онд IPCC-ийн бүлэгт “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн судалгаагаар Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академийн гишүүн, Их Британийн эзэн хааны шагналт, Их Британийн Шеффилдийн Их Сургуулийн Арктикийн экологийн хүндэт профессор, Лундын Их Сургуулийн хүндэт профессор, Оулу Их Сургуулийн хүндэт профессор, ОХУ-ын Томскийн Улсын Их Сургуулийн хүндэт доктор, Ховд Их Сургуулийн хүндэт доктор зэрэг гавьяа, шагнал, цол зэргүүдийг хүртсэн дэлхийн шилдэг эрдэмтэн юм. Нобелийн шагналт эрдэмтэн Terence (Terry) Vincent Callaghan -ийг МУИС-ийн захирал Б.Очирхуяг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Түүний удирдан хэрэгжүүлж буй INTERAC болон SecNet-ийн олон улсын судалгааны сүлжээ нь дэлхийн олон улс оронд судалгааны сүлжээ, мониторингийн цэгтэй бөгөөд тухайн улс орнуудын их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж томоохон хэмжээний судалгаа шинжилгээний ажлыг явуулдаг байна.

Terence (Terry) Vincent Callaghan хамтын ажиллагаа өргөжүүлэх, Монгол Алтайн нурууны экосистемийг Орос Алтайн экосистемтэй харьцуулан судлах, уур амьсгалын өөрчлөлтийг хянах мониторингийн цэг байгуулах, хамтын ажиллагааны хүрээнд лекц унших зэрэг зорилгоор манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж Interact-ийн судалгааны сүлжээнд албан ёсны гишүүнээр элссэн бөгөөд Арктик орчмын болон Сибирийн бүс нутгийн Secnet-ийн хүрээнд судалгааны хүрээ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болжээ. Үүнд манай талаас МУИС-ийн Ховд аймаг дэх салбар сургуулийн Газарзүй, геологийн тэнхимийн доктор, дэд профессор Д.Отгонбаяр болон МУИС-ийн ХШУИС-ийн ХБООИТ-ийн доктор, дэд профессор Д.Батсүрэн нарын судлаачидтай цаашид хамтарч судалгааны ажил хийхээр болсон байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар