Польшийн Лодзын их сургуульд (Uniwersytet Łódzki) Эрасмус+ төслийн хүрээнд оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+)  төслийн хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Лодзын их сургуулийн бакалаврын болон магистрын оюутны солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна. 

Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн бакалаврын эсвэл магистрын үндсэн суралцагч байх ёстой бөгөөд МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана. 

Хөтөлбөрийн хугацаа: 1 хичэээлийн улирал буюу 5 сар 

Тэтгэлгийн хэмжээ: Замын зардал болон сар тутмын амьжиргааны тэтгэлэг олгоно.  

Тавигдах шаардлага: 

  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх 
  • Бакалаврын оюутан МУИС-д 2-оос дээш, магистрын оюутан 1 болон түүнээс дээш улирал суралцсан байх 
  • 2023 оны 2 дугаар сараас 7 дугаар сар хүртэл Польшид байх  

Бүрдүүлэх материал:  Дараах материалуудыг англи хэл дээр бүрдүүлнэ. 

  • Өргөдлийн маягт 
  • Суралцахуйн урьдчилсан  гэрээ 
  • Суралцах захидал буюу Cover letter  
  • Оюутны тодорхойлолт 
  • Дүнгийн албан ёсны тодорхойлолт
  • Англи хэлний мэдлэгийг тодорхойлох батламж 
  • Бакалаврын оюутан бол ерөнхий боловсролын гэрчилгээний, магистрын оюутан бол бакалаврын дипломны хуулбар 
  • Паспортын хуулбар 
  • Нэмэлт амжилт тодорхойлох баримт бичгүүд 

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн partners@num.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй тул тодруулах зүйл байвал partners@num.edu.mn хаяг, 77307730 (1142) утсаар холбогдож асууна уу.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах https://www.uni.lodz.pl/en/mobility холбоосоор болон танилцуулгаас үзнэ үү. 

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [2.78 MB]

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар