Монгол Улсын Гавьяат багш, профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит МУИС Электроникийн II олимпиад болно

Share Button

Монгол Улсын Гавьяат багш, профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит МУИС Электроникийн II олимпиад 2023 оны 04-р сарын 22-ний бямба гаригт 10:00 цагаас 3А байрны 114 тоот өрөөнд зохион байгуулагдана. Олимпиадад MУИС-ийн бүх оюутан хамрагдах боломжтой.

Олимпиад нь бодлого, дадлагын ажил гэсэн 2 үе шаттай явагдана. Бодлого болон дадлагын ажлын даалгаврыг тухайн оюутны судалсан хичээлүүдээс нь харгалзан өгнө.

Олимпиадын шагнал:

  • I байр -1(150’000₮ өргөмжлөл)
  • II байр -1(100’000₮ өргөмжлөл)
  • III байр -1(50’000₮ өргөмжлөл) тус бүр 4 буюу нийт 12 шагналт байр шалгаруулна.

Амжилттай оролцсон оюутнууд Электроникийн улсын олимпиадад оролцох багийн бэлтгэлд хамрагдана.

Олимпиадын бүртгэлийг 04-р сарын 21-ний өдрийг дуустал онлайнаар бүртгэнэ. https://forms.gle/FapJ24j3tX1cfhwH9

Бүртгэлийн хураамж байхгүй.

Бүртгэлийг зөвхөн @stud.num.edu.mn хаягаар бүртгэнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар