Цаг уур, ус судлалын тэнхимд туслах ажилтан сонгон шалгаруулж авна

Share Button

АЖЛЫН БАЙРНЫ НЭР:

Тэнхимийн туслах ажилтан (Цаг уур, ус судлалын тэнхим)

ОРОН ТОО: 1

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  1. Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх;
  2. Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
  3. Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
  4. Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
  5. Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;

БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр

МЭРГЭЖИЛ: Байгалийн ухааны чиглэлээр

УР ЧАДВАР:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

ТУРШЛАГА: Оюутантай ажиллаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 

2024 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1132,

Хууль, хүний нөөцийн бодлогын газар

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар