- МУИС-ийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурал 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14.00 цагт 206 тоот өрөөнд боллоо.
Хэлэлцсэн асуудал:
- Хэлний мэргэжлийн бус бакалаврын англи хэлний хичээлийн шинэ хөтөлбөрийн туршилтын үр дүн /ГХСТ-ийн эрхлэгч Л.Одонтуяа/
- Харилцагч банктай байгуулсан гэрээний дүгнэлт, шинээр хамтран ажиллах банкны сонгон шалгаруулалт /ЭЗХБА эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа/
- Бакалаврын оройн ангийн элсэлтийн журамд орсон зарим өөрчлөлтийн талаар /БСА-ны дарга Г.Цагаач/
Шийдвэрлэсэн нь:
- ГХСТөвөөс явуулсан энэ туршилтын ажлыг сайшааж, цаашид ахин ярилцах
- Хамтран ажиллах тухай гэрээний хэрэгжилтийг сайн гэж дүгнээд, цаашид хамтран ажиллах банкыг сонгоход зарим нэг асуудлаар эргэж ярилцаж байж шийдвэрлэхийг ЭЗХБА эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяад даалгав.
- Бакалаврын ороын ангийн элсэлтийн журамд орсон өөрчлөлтүүдийг дэмжив.
- Энэ сарын 11-13-ны өдрүүдэд МУИС-ийн ЭЗС дээр Олон Улсын Магадлан Итгэмжлэлийн Шинжээчдийн баг ажиллалаа. дэлгэрэнгүй
- МУИС-ийн дотуур утас гадагшаа дуудлага хийх, гаднаас дуудлага хүлээн авахад Юнивишн ХХК-ийн 77307730 дугаарыг ашигладаг байсан ба энэ сараас эхлэн Мобинэт ХХК-ийн 75754400 дугаарын гарцыг давхар ашигладаг боллоо. дэлгэрэнгүй
- Энэ сарын 13-ны өдөр “Дээд боловсролын бодлогын судалгаа: асуудал ба шийдэл” сэдэвт дотоод төслийн хэлэлцүүлгийг Монгол – Япон төвийн их танхимд зохион явууллаа. дэлгэрэнгүй
- Харилцагч банкаа дараа 7 хоногт сонгоно. дэлгэрэнгүй
- Хангамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлалаа. дэлгэрэнгүй
- ЭШИХ-ээс Профессорын багуудын ажлын явцтай танилцах уулзалтыг энэ сарын 13-аас дараа сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
- БНСУ-ийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. дэлгэрэнгүй
- Күнзийн институтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. дэлгэрэнгүй
- 2013 оны өвлийн ээлжийн магистрын төгсөлтийн диплом гардуулах үйл ажиллагааны тов зарлагдлаа. дэлгэрэнгүй
- М-Си-Эс Группын Ерөнхийлөгч Ж.Оджаргал болон бусад СЕО нартай уулзах уулзалт лекц болно. дэлгэрэнгүй
- Эрхзүйн эчнээ ангийн бүртгэл явагдаж байна. дэлгэрэнгүй
Ж.Баясах: Орос, Хятад хоёр олон туйл байгуулахын төлөө нэг бодлоготой байгаа