Хангамж үйлчилгээний газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Ажлын байрны нэр:  МЭРГЭЖИЛТЭН /ХАБЭА/

Орон тоо: 1 /Үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Мэргэшил: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сертификаттай байх

Туршлага:

  • Тухайн ажлын байрны чиг үүргийн дагуу 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар:

  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Гүйцэтгэх үүрэг:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хяналт тавих, мэргэжлийн байгууллагаар үзлэг хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, багш, ажилтныг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллах;
  • Бүрэлдэхүүн сургууль, нэгж, төвүүд, оюутны байр тус бүр дээр гамшгийн төлөвлөгөө боловсруулан батлуулах, мөрдүүлэн ажиллах;
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, хурц хордлогын нөхцөл үүссэн тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн дагуу ажлыг зохион байгуулах, цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах;
  • Гамшгийн болон онцгой байдлын үед ажиллах журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр багш, ажилтан, суралцагчдад сургалт явуулах, заавар, зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх;
  • Эрхэлсэн ажлын хүрээнд хууль тогтоомж, дүрэм, журам, бусад холбогдох стандартыг мөрдөж ажиллах, үндсэн чиг үүрэгт хамаарах бусад ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, газрын хэмжээний ажилд оролцох;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар