Хайж байна...

“Итали-Зүүн Азийн хамтын ажиллагаа: Орон нутгийн туршлагыг дэлхийд түгээх нь” олон улсын төсөл

Share Button

 

ЗОЧИН ПРОФЕССОРЫН ХӨТӨЛБӨР

Европын Холбооны Next Generation хөтөлбөр, Итали Улсын Дээд боловсрол, судалгааны яам, Итали Улсын Засгийн газрын Domani хөтөлбөрийн санхүүжилттэй “Итали-Зүүн Азийн хамтын ажиллагаа: Орон нутгийн туршлагыг дэлхийд түгээх нь – LEGO” төслийн хүрээнд МУИС-ийн профессор О.Алтансүх 2026 оны 1-р сарын 15 – 25 хооронд Итали Улсын Катанийн их сургуульд богино хугацааны зочин профессороор уригдан ажиллалаа.

Уг төсөл нь Итали Улсын их сургуулиуд болон Зүүн Азийн их сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түнш бүрийн боловсрол, шинжлэх ухааны байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааны давуу талуудыг нэгтгэн олон улсын болон бүс нутагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зорилготой юм. Төсөлд Итали Улсын 12 их сургууль, Зүүн Азийн 131 их сургуулиуд хамрагдаж буй бөгөөд 2023-2026 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжиж байна.

Зочин профессороор ажиллах хугацаандаа ахисан түвшний оюутнуудад лекц уншихийн зэрэгцээ Итали Улсын Катанийн их сургуультай хамтарсан судалгааны санал боловсруулав.

Хамтран боловсруулж буй төслийн саналын бодит нөхцөл байдалтай танилцахаар Катаниа их сургуулийн профессор Daniele La Rosa энэ оны 5-р сард Монгол Улсад зочилно.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Төслийн цахим хуудас:  https://pric.unive.it/projects/lego/home

Нийтлэл бэлтгэсэн: О.Алтансүх, МУИС

 

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбооны албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.                         

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар