Хайж байна...

“МУИС-ийн Лекцийн алтан сан” цувралаар 55 багшийн лекцийг зохион байгуулжээ

Share Button

МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо, Соён гэгээрүүлэгч телевизтэй хамтран “МУИС-ийн Лекцийн алтан сан” цуврал лекцийн төслийг 2021 онд эхлүүлж нийт 55 багшийн лекцийг зохион байгуулан, Соён гэгээрүүлэгч телевизээр нэвтрүүлж, сан хөмрөгтөө хадгалан хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. 

Үйл ажиллагаанд лекцийн дүрс бичлэгээ телевизийн сан хөмрөгт үлдээсэн багш нар оролцож, МУИС-ийн Номын сангаас багш нартаа талархал гардуулан номын сангийн тусгай булан үүсгэж лекцийн дүрс бичлэгийг байршуулж буйг танилцуулсан юм. 

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг “Соён гэгээрүүлэгч” телевизийн хамт олныг МУИС-ийн Хүндэт жуух, Баярын бичгээр шагнаж эх орны сор болсон эрдэмтдийн судалгааны ажлыг олон нийтэд хүргэх, хадгалах ажлыг зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид энэхүү төслийг үргэлжлүүлэн ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар