МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургуулийн хэвлэл мэдээллээс 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 25-ний өдөрх хүртэлх ажлын тав хоногийн мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

МИУС  энэ 7 хонгт

МУИС-ийн НШУС, АНУ-ын Йелийн их сургууль, Чикаго их сургуультай Археологийн салбарт хамтран ажиллахаар боллоо.   2013 оны 10 сарын 21-нд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль АНУ-ын Йелийн Их Сургууль болон Чикаго Их Сургуультай археологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг үзэглэсэн юм.  Энэхүү гэрээний хүрээнд 2014 оноос эхлэн хоёр орны их сургуулиуд Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан уул, Булган аймгийн Могод сумын нутаг Мухдагийн аманд археологийн нарийвчилсан хайгуул, малтлага судалгааны ажлыг гүйцэтгэх аж.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13788

Бизнес, инженерийн чиглэлийн оюутан залуусын дунд Шведийн Шнайдер Электрикээс “Ногоон хот 2014” хотын эрчим хүчний байгальд ээлтэй менежментийн шилдэг санаа шалгаруулах уралдаан зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13838

МУИС-ийн ОУХС-ийн ОУХ-ны тэнхим, БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн “Өрнө Дорно судлалын хүрээлэн”-тэй хамтран “Бүс нутаг судлал” хичээлийн хүрээнд  “Зүүн Хойд Ази ба БНСУ-ын гадаад бодлого” сэдвээр, “Солонгос орон судлал” хичээлийн хүрээнд “Солонгосын гадаад бодлого”, “Солонгосын түүх” сэдвээр тус бүр 32 цагийн онлайн хичээлийг тус сургуулийн III, IV курсын оюутнуудын дунд англи, солонгос хэлээр зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13876

МУИС  10 сарын 24-ээс эхлэн 11 сарын 30-ны өдөр хүртэл COS олон улсын төслийн зарлалын хайлтын системыг туршиж байна. Үүнд  2 бүтээгдэхүүн / 1. Funding, 2.Profile/-ийг турших боломжтой боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13870

Хангамж үйлчилгээний хэлтсийн 2013 онд Улсын төсвийн болон МУИС-ийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн их болон урсгал засварын ажлаа танилцууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл:   https://news.num.edu.mn/?p=13894

МУИС-ийн ХЗС-ийн “Хууль зүйн клиник” хичээлийн хүрээнд ХЗС-ийн ахлах ангийн оюутнууд “Хууль зүйн клиник” хичээлийн хүрээнд

  • эрүү,
  • иргэн,
  • захиргааны

эрх зүйн багт хуваагдан, хуваарийн дагуу сэдэвчилсэн төлөвлөгөөт хичээлд хамрагдан хичээлийн бус цагаар “Хууль зүйн зөвлөгөө өгөх төв” болон www.Мongolianlaws.com цахим хуудсаар дамжуулан иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна.  Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=13882

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар