МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • МУИС-ийн Захирлын мэдээлэл

Өнгөрсөн долоо хоногт захирал, дэд захирлууд бүрэлдэхүүн сургуулиудын багш нартай уулзаж, МУИС-ийн үйл ажиллагааны гол чиглэл, түүний дотор бүтцийн өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо хуваалцсан нь үр дүнтэй ажил боллоо өнгөрсөн. Түүнчлэн  сургуулийн үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллаж, мэдээллийг сургуулийн веб хуудсанд тогтмол байршуулж ажиллахаар боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл:   https://news.num.edu.mn/?p=14456

  • Эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг хойшлуулахаар шийдвэрлэлээ

Эрдмийн зөвлөлийн нэр бүхий гишүүд “Эрдмийн зөвлөлийн эрх, үүргийг хөндсөн” асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай болсон тул Эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг яаралтай зарлан хуралдуулах тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлаас энэ Баасан гаригт буюу 11 сарын 22-ны өдрийн 17.00 цагаас уг зөвлөлийн хурлыг хийх товыг тогтоосон ч Эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг хойшлуулахаар шийдвэрлэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14505

  • “Дэлхийн их сургуулиудын бүтцийн өөрчлөлтийн чиг хандлага болон МУИС-ийн өнөөгийн бүтэц” төслийн судалгааны дүн

Сургуулийн захиргаанаас 2013 оны 2 дугаар сард “Дэлхийн их сургуулиудын бүтцийн өөрчлөлтийн чиг хандлага болон МУИС-ийн өнөөгийн бүтэц” сэдэвт төсөл зарласан. ФЭС-ийн захирал, доктор Ж.Даваасамбуу ахлагчтай төслийн багийн гүйцэтгэсэн судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг  дараах линкээр үзнэ үү.  https://news.num.edu.mn/?p=14396

  • “МУИС-ийн Бакалаврын сургалтын хөтөлбөрийн шинжилгээ” судалгааны дүн

Сургуулийн захиргаанаас 2013 оны 2 дугаар сард хийсэн  “МУИС-ийн Бакалаврын сургалтын хөтөлбөрийн шинжилгээ”судалгааны дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр үзнэ үү. https://news.num.edu.mn/?p=14468

  • “Дээд боловсролын эрэлт нийлүүлэлтийн шинжилгээ” судалгааны дүн

Сургуулийн захиргаанаас 2013 оны 2 дугаар сард хийсэн“Дээд боловсролын эрэлт нийлүүлэлтийн шинжилгээ”судалгааны дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр үзнэ үү. https://news.num.edu.mn/?p=14547

  • “МУИС-д инженерчлэлийн сургууль байгуулах хэрэгцээ, боломж” судалгааны дүн

Сургуулийн захиргаанаас 2013 оны 2 дугаар сард хийсэн“МУИС-д инженерчлэлийн сургууль байгуулах хэрэгцээ, боломж” судалгааны дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр үзнэ үү.  https://news.num.edu.mn/?p=14491

  • “Дээд боловсролын бодлогын шинжилгээ” судалгааны дүн

Сургуулийн захиргаанаас 2013 оны 2 дугаар сард хийсэн “Дээд боловсролын бодлогын шинжилгээ” судалгааны дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр үзнэ үү.  https://news.num.edu.mn/?p=14555

  • МУИС-ийн Сэтгүүлзүйн хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

Монгол улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүлзүйн бакалаврын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолоор магадлан итгэмжлэгдлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14483

  • МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг ЭЗС-ийн сургуулийн багш нарын төлөөлөл дэмжиж буйгаа илэрхийллээ

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын  багш нар МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлж  “Дэмжих”бичгийг  сургуулийн удирдлагуудад гардуулан өглөө. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14521

  • МУИС, Математик, Компьютерийн Сургууль Мэдээллийн системийн салбар үүсэж, хөгжсөний 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна

МУИС-ийн Математик, Компьютерийн Сургуулийн Мэдээллийн системийн салбар үүсэж, хөгжсөний 10 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд мэдээллийн технологийн салбарын эрдэмтэн, судлаачид судалгааны ажлыг таниулан сурталчлах, салбарын цаашдын зорилт, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, санал бодлоо солилцоход оршиж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=14487

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар