МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • МУИС-ийн эрдэмтэн багш нар Төрийн дээд одон медалиар шагнууллаа

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч  зарлиг гаргаж боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, байгаль орчин,  харилцаа холбоо, эрүүл мэнд, аж үйлдвэр, хууль эрх зүйн  салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст Монгол Улсын гавьяат цол, одон, медаль хүртээлээ.  Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=15403

  • Төрийн одон медалиар энгэрээ мялаалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасныг гардуулан өглөө.  Эрдэм номын буяныг дэлгэрүүлэх үйлсэд үнэлж барашгүй хувь оруулж яваа эрдэмтэн багш нарын гэгээн үйлсийг  төр засаг үнэлж буйн нь энэ юм. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=15418

  • Шинэ томилгоо

МУИС-ийн захирал 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаал гарган, Удирдах зөвлөлийн хурлаас шинээр тогтоогдсон 5 сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15323

  • Захирлын мэдээлэл

Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн, Шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Хууль зүйн сургууль гэсэн 5 сургууль, Шинжлэх ухааны сургууль нь Байгалийн ухааны, Нийгмийн ухааны, Хүмүүнлэгийн ухааны гэсэн 3 салбартай байхаар тогтоолоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15342

  • Монгол Улсын Их Сургуулийн дүрэм

Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор дүрэмд орсон өөрчлөлтүүдийг тусгав.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15348

  • Академич Н.Содномын мэндэлсний 90 жилийн ойн хурал болов

Академич Н.Содномын мэндэлсний 90 жилийн ойн хурал  болж  Шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж буй эрхэм хүмүүс энэхүү хуралд хүрэлцэн ирж ойн хүрээнд хийсэн бүтээлч ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулж ажлын  явцаа дүгнэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=15386

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар