Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.
- МУИС-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр МУИС-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд МУИС-ийн захирал А.Галтбаяр болон асуудал хариуцсан дэд захирал нар МУИС-ийн шинэчлэлийн үйл явц, одоо хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултанд хариуллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15854
- МУИС-ийн 2014 оны төсөв батлагдлаа
Удирдах Зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар МУИС-ийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2014 оны төсвийн төсөл, 2013 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллого, актлах хөрөнгийн асуудлыг оруулж, хэлэлцүүллээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15870
- МУИС болон Австралийн үндэсний их сургуулийн харилцаа, хамтын ажиллагааны төлөв
МУИС бол Австралийн хэд хэдэн их сургуультай идэвхитэй хамтын ажиллагаатай бөгөөд үүнд Ла-Тробе-ийн их сургууль, Кюнзлэндийн их сургууль, Австралийн Үндэсний Их Сургууль (АҮИС) зэрэг орно. Күнз Лэндийн Их Сургуультай боловсрол судлалын чиглэлээр, Ла-Тробийн их сургуультай бизнес, эдийн засгийн сургалт судлалаар, АҮИС-тай монгол судлалын чиглэлээр илүү ойр ажиллаж байгаа гэж хэлж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15842
- Шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн ажиллах хүчний зах зээлийн судалгааг АНУ-ын ҮШУ-ны сангаас гүйцэтгэжээ
Science and Engineering Labor Force. Шинжлэх ухаан, инженерын чиглэлийн ажиллах хүчний зах зээлийн судалгааг АНУ-ын ҮШУ-ны сангаас гүйцэтгэжээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15851
- МУИС-ийн ЗАВХАН сургуулийн 40 жилийн ойд зориулсан “Бүс нутгийн хөгжил: өрсөлдөх чадвар, нөөц боломж, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15874
- МУИС-ийн Бизнесийн сургууль ОУ-ын магистрын хөтөлбөрийн өвлийн элсэлтээ эхлүүллээ
МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн Манчестер хотод байрладаг NCC Education боловсролын байгууллагатай хамтран олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү хөтөлбөрөөр зэрэг горилогчид Их Британийн сургалтын ихэнх хэсгийг МУИС-ийн Бизнесийн Сургуульд судлаж, үргэлжлүүлэн Их Британид суралцан магистрын зэрэг хүртэх боломж олгодог. Энэхүү хөтөлбөрийн Level 7 Diploma in Business Management буюу Долоодугаар түвшний бизнесийн удирдлагын дипломын хөтөлбөр өвлийн элсэлтээ авч байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15881
- Бизнесийн удирдлагын бакалаврын ОУ-ын бэлтгэл хөтөлбөрийн өвлийн элсэлт эхэллээ
МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн Манчестер хотод байрладаг NCC Education боловсролын байгууллагатай хамтран олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн International Foundation Year буюу Бизнесийн удирдлагын бакалаврын олон улсын бэлтгэл хөтөлбөр өвлийн элсэлтээ авч байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15886