МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • Элсэгчдийн анхааралд

Хууль зүйн сургуулийн эрх зүйн оройн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 2014 оны 5-р сарын 28-наас 6-р сарын 26 ндburtgel.num.edu.mn хаягаар явагдана. Элсэлтийн шалгалт 2014 оны 6-р сарын 28-ны 11,00 цагт МУИС-ийн хичээлийн 5-р байрын 305, 605 тоот заланд болно.

  • МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийн нөхөн сонгууль болно

МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийн нөхөн сонгууль явуулахыг захирал А.Галтбаяр үүрэг болгосны дагуу Захиргааны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийн сонгууль явуулах ажлын удирдамжийг хэлэлцэн баталлаа. дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18431

  • “Илхаадын судлал, шинэ хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

МУИС-ийн Түүхийн тэнхим, Олон Улсын Монгол Судлалын Холбооноос хамтран зохион байгуулсан “Илхаадын судлал, шинэ хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2014 оны 5 сарын 21-24-нд амжилттай болж өндөрлөлөө.  дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18376

  • Монгол дахь ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал тулгамдсан асуудал” ЭШ-ний бага хурал боллоо

ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль, МУБИС-ийн Түүх, нийгмийн ухааны сургууль, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль хамтран 5 дугаар сарын 23-ны өдөр “Монгол дахь ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18399

  • МУИС-ийн Түүхийн тэнхимийн ээлжит их семинар боллоо

 МУИС-ийн Түүхийн тэнхимээс зохион байгуулдаг цуврал их семинарын хүрээнд, Израйл улсын Еврейн их сургуулийн профессор Рювэн Амитай “Dynamic of the Mongol-Mamluk War” сэдвээр 2014.05.26-ны 15.00-аас Монгол-Япон төвийн хурлын танхимд лекц уншлаа. дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18403

  • “Герман хэл соёл” нээлттэй хаалганы өдөрлөг болж өнгөрлөө

МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхим “Герман хэл соёл” нээлттэй хаалганы өдөрлөгийг 5-р сарын 23-ны өдөр буюу хичээлийн жилийн сүүлчийн өдөр амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18411

  • Скайраннингийн оноо цуглуулах дэлхийн цомын тэмцээн амжилттай болж өнгөрлөө

2014 оны Скайраннингийн оноо цуглуулах дэлхийн цомын тэмцээн 2014 оны 5 сарын 3-10-ны өдрүүдэд Европ тивийн ноён оргил Эльбруст /5642м/ амжилттай зохион байгуулагдлаа. дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18424

  • Япон улсын Осака олон улсын их сургуулийн хүндэт профессор МАЦҮДА Коичи лекц уншлаа

Түүхийн тэнхимийн эрдэм шинжилгээний семинарт, 2014 оны 5 сарын 27-ны өдөр Япон улсын Осака олон улсын их сургуулийн хүндэт профессор МАЦҮДА Коичи “Их Монгол улсын үед Умарт Хятадад эзэмшил олгосон тухай” сэдвээр лекц уншлаа.

  • “Улаанбаатар марафон”ОУ-ын гүйлтийн тэмцээнд оролцоно уу https://news.num.edu.mn/?p=18395
  • “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна https://news.num.edu.mn/?p=18397
  • “Сүүний хуваарилалтын сувгийн тогтолцоог зохистой бүрдүүлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаална https://news.num.edu.mn/?p=18440
  • “Монголын ноолууран бүтээгдэхүүний брэндийн олон улсын зах зээл дэх байршуулалтын асуудал”  сэдвээр докторын зэрэг хамгаална  https://news.num.edu.mn/?p=18442
  •  Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх Монголын эмэгтэйчүүдийн оролцоо: төлөв байдал, чиг хандлага” сэдвээр докторын зэрэг хамгаална  https://news.num.edu.mn/?p=18444
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар