МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

Монголын ууган, үндэсний хэмжээний их сургууль, дээд боловсролын шинэчлэлийг эхлүүлэгч, МУИС-ийн 2013-2014 оны хичээлийн жилийн 69 дэх удаагийн төгсөлтийн баяр Их эзэн Чингис хааны талбайд ёслол төгөлдөр боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл  https://news.num.edu.mn/?p=18928

  • Англи хэлний багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа

2012 онд МУИС нь  Нью-Иорк хотын Их сургуулийн (City University of New York) “Queens College”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, энэ онд шинэчилсэн бөгөөд ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Гадаад хэлний төвийн хүсэлтийн дагуу 2014 оны 6 дугаар сарын 2-ноос хоёр долоо хоногийн хугацаатай англи хэлний заах арга зүйн чиглэлээр тус сургуулийн Англи хэлний институтын дэд захирал проф. Lorraine C. Smithхүрэлцэн ирж 40 цагийн сургалт амжилттай явууллаа.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18870

  • МУИС-ийн Бизнесийн сургууль “Би Ирээдүйн Тэрбумтан” хөтөлбөр эхэллээ

МУИС-ийн Бизнесийн сургуулиас ЕБС-ийн сурагчдад зориулсан “БИ ИРЭЭДҮЙН ТЭРБУМТАН” – Хувийн санхүүгээ удирдах мэдлэг, ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Дэлгэрэнгүй мэдээлэл https://news.num.edu.mn/?p=18896

  • Дэлхийн Солонгос үндэстний 15-р форумд оролцохыг урьж байна

 Та бүхнийг 2014 оны 6 сарын 23, 24-ний өдрүүдэд Кориа Глобал сангаас МУИС-ийн дугуй зааланд зохион явуулах “Дэлхийн Солонгос үндэстний 15-р форум- 2014 Улаанбаатар”-т оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл https://news.num.edu.mn/?p=18905

  • “Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ” сэдвээр докторын зэрэг хамгаална. https://news.num.edu.mn/?p=18868
  • “Монголчуудын нутгийн аялгууг хэлний бодлогын хүрээнд судалсан нь” сэдвээр докторын зэрэг хамгаална. https://news.num.edu.mn/?p=18891
  • “Битумжсэн элсний химийн найрлага, шинж чанар, модификацийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаална. http://news.num.edu.mn/?p=18894
  • Их Британийн бакалаврын зэргийг Монголдоо эзэмшмээр байна уу? https://news.num.edu.mn/?p=18924
  • Хакухо сангийн 10 дахь удаагийн судалгааны тэтгэлэгт хамрагдана уу https://news.num.edu.mn/?p=18968
  • МУИС-ийн Франц хэлтэн оюутнуудын дунд мастерын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа https://news.num.edu.mn/?p=18877
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар